Г.Дөлгөөн
Мэтгэлцээн
явуулах арга
Мэтгэлцээн нь эртний Грекээс үүдэлтэй агаад тэд “сайн мэтгэлцээн асуудлыг зөв шийдвэрлэнэ”
хэмээн үздэг байлаа. Мэтгэлцээний тухай АНУ-ын дэд ерөнхийлөгч асан А.Гор “Хэлэлцэхгүйгээр асуудлыг шийдэх нь
харахгүйгээр замыг хөндлөн гарахтай ижил” хэмээн хэлж байсныг энд дурьдах
нь зүйтэй болов уу.
Мэтгэлцээн нь:
-Өөрийн санал бодлоо цэгцтэй ойлгомжтой томъёолох,
түүнийгээ бусдад ойлгуулах
-Санал бодлоо үндэслэл бүхий нотолгоотойгоор илэрхийлэх
-Тухайн асуудлаар бичил судалгаа хийж, холбогдох мэдээ,
баримтыг цуглуулах, түүнийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх
-Бусдын санал бодлыг сонсож, түүнд үнэлэлт дүгнэлт өгөн
өөрийнхтэйгээ харьцуулан жишиж, гаргалгаа хийх
-Шийдвэрлэх асуудлыг олон талаас нь авч үзэх зэрэг
чадварыг суралцагчдад төлөвшүүлэхэд ихээхэн үүрэгтэй байдаг.
Мэтгэлцээнийг
явуулах дараалал:
-Мэтгэлцэх асуудлыг дэвшүүлэн тавих
-Тэрхүү асуудлыг хэрхэн ойлгож, үзэж байгаа буюу уг
асуудлын талаарх санал бодлоо нотлогч талд таницуулна
-Тухайн асуудлын шийдлийн буруу буюу алдаатай болохыг няцаагч
тал гаргаж тавина
-Мэтгэлцээнд оролцогчид бие биедээ асуулт тавьж хариулт
авна
-Өөр өөрийн асуудлаар дэмжлэг буюу шинэ нотолгоо,
үндэслэгээ, бусад хүмүүсийн үнэлэлт дүгнэлт зэргийг танилцуулна.
-Хэрвээ мэтгэлцээнд шүүгч ажиллуулсан бол шүүгчийн
дүгнэлтийг танилцуулах эсвэл мэтгэлцээнийг хөтлөн явуулсан хүний санал
дүгнэлтийг сонсгоно.
Мэтгэлцээнийг явуулахад
анхаарах асуудлууд:
-Мэтгэлцэх асуудлаа зөв сонгон авах
-Ялахын тулд бус суралцахын тулд мэтгэлцэхийг чухалчлах
-Мэтгэлцээний үед үнэнийг баримтлах
-Мэтгэлцэгч талын санал бодол, үзэл бодлыг хүндэтгэх
- Асуудлын шийдлийн нотолгоо, үндэслэгээг зөв гаргаж
тавих
Ойлгомжтой болгох үүднээс нэгэн хувилбараар жишээлэн авч үзье.
Багш “Нийгмийн
тухай мэдлэг хичээл” ээр “Улс төрийн нам” гэсэн сэдэвийг “Мэтгэлцээн явуулах
арга” аар орох гэж байна гэж үзье.
Мэтгэлээн явуулах үйл явц:
1.Мэтгэлцэх асуудлыг дэвшүүлэн тавих: Улс төрийн нам
2.Анги хамт олныг Нотлогч
тал болон Няцаагч тал гэсэн хоёр
хэсэгт хуваана.
3. Тэрхүү асуудлыг хэрхэн ойлгож, үзэж байгаа буюу уг
асуудлын талаарх санал бодлоо нотлогч талд таницуулна: Улс төрийн намын талаархи ерөнхий ойлглот тэдний үйл ажиллагаа, зорилго
зорилт г.м.
4. Тухайн асуудлын шийдлийн буруу буюу алдаатай болохыг
няцаагч тал гаргаж тавина: Улс төрийн намын алдаа дутагдалтай асуудлууд(сонгуулийн луйвар, намаар ялгаварлах, мөнгөтэй лидэрүүд
г.м)
5. Мэтгэлцээнд оролцогчид бие биедээ асуулт тавьж хариулт
авна: Хамгын гол нь сурагчид өөр өөрийхөөрөө зүтгэх биш шинэ мэдлэг олж авах
ёстойг багш анхаарах ёстой.
Мэтгэлцээн явуулахад анхаарах зүйлс:
Багш сурагчдын амьдралд ойрхон зөв сэдэвийг сонгон авч
сурагчдыг хооронд нь эцэс төгсгөлгүй маргалдуулалгүй хяналт тавин чиглүүлж
тэдэнд тэдэнд шинэ мэдлэг бүтээхийг чухалчилах бүх сурагчдын санал хүсэлтийг
хүндэтгэн үзэх нь зүйтэй.
No comments:
Post a Comment