Friday, November 1, 2013

1963 оны 8-н сарын 4-нд Завхан аймгын Отгонтэнгэр ууланд осолдсон 105 дугаартай ИЛ-14 онгоц

1963.8.4 нд болсон энэхүү осол нь МИАТ ын түүхэн дэх хамгын анхны томоохон хэмжээний осол юм. Улаанбаатар Завхан Ховд чиглэлийн энэхүү онгоц 40 гаруй хүнтэй байсан бөгөөд Завханд буугаад цаашаа Ховд руу ниссэн боловч Завханы аймгын төвөөс 60 гаруй км-т ДТДээш 4030 метрийн өндөрт орших Отгонтэнгэр хайрханыг үүлэнд орж баримжаа алдан мөргөж сүйрсэн байна. Осолоос нэг ч хүн амьд гараагүй бөгөөд онгоцны сэг саяхан болтол хэн ч хөндөөгүй хэвээрээ байсныг уулчид 2004 онд цэвэрлэсэн. Уулчидын заримын яриаг сонирхуулахад: Осолд өртсөн хүмүүсийн эд хогжил их олдож байсан. Түүний дотор тэр үеийн мөнгөн дэвсгэрт, халбага сэрээний хэрэгсэл,алдарт эхийн одон зэрэг олдсон байна. Мөнх цасанд олон жил болсон зүйл огт чанараа алддаггүй агаад хамгын сонирхолтой нь 1963 оны молоког 2004 онд задлаад уухад хөргөгчинд байсан юм шиг шинэхэн байсан гэдэг. Тэд онгоцны сэгийг тэнд нь жижиглэж хөрөөдөөд буулгаж цэвэрлэсэн байна. Учир нь онгоцийг хийдэг метал төмөр нь хөнгөн цагаан маягийн учир нарны тусгалыг ойлгож Отгонтэнгэр хайрханы мөнх цасыг их бага хэмжээгээр хайлуулж байна гэж үзсэн байна. Онгоцны моторыг осолдсон газрын яг хажууд байх ангал руу унагахад ямар ч чимээ гараагүй гэдэг.

No comments:

Post a Comment