Г.Дөлгөөн
KWL буюу хүснэгт ашиглах арга
KWl буюу
хүснэгт ашиглах арга нь:
(K-know , W-want to learn, L-learn буюу мэднэ, мэдэхийг хүснэ, мэдлээ гэсэн утга бүхий үгийн
товчилсон нэр)
Энэхүү арга нь
сурагчдын танин мэдэх боломж, тэдний хувийн онцлогт тулгуурлан мэдлэгийн эх
сурвалжийг бүтээлчээр унших, утга санааг ухан ойлгоход ихээхэн тус үзүүлнэ.
KWL –аргаар хичээл
заахад багш эх бичвэрийг сонгон бэлтгэх, хичээлийн зохион байгуулалтын хэлбэрээ
тодорхойлсон байх шаардлагатай. Уг аргын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:
Доорхи хүснэгтийг ашиглана:
K-мэднэ
|
W-мэдэхийг хүснэ
|
L-мэдэж авлаа
|
|
|
|
-Багш судлах сэдвийн гол зорилгыг танилцуулсаны дараа
сурагчдаар уг сэдвийн талаар мэддэг зүйлийг нь эхний хүснэгтэнд жагсаан
бичүүлнэ. Энэ нь мэдлэгээ сэргээн санах үйл ажиллагааны шинжтэй байна.
-Дараагийн шатанд
энэ сэдвээр мэдэхийг хүсч байгаа зүйлийг нь 2 дахь хүснэгтэнд
тэмдэглүүлэх ба энэ нь утга санааг ойлгож мэдлэгийг эзэмших зорилгыг
томъёолоход тусална.
-Бичвэрийг сураглцагчдаар уншуулна.
-Гурав дахь хүснэгтэнд шинээр авсан мэдээллийг жагсаан
бичүүлнэ. Энэ үйл ажиллагаа нь тухайн гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүнг
тооцон гаргахад чиглэгдсэн шинжтэй байна.
-Энэхүү хүснэгтийг бөглөж дууссаны дараа нийтийн дунд
ярилцлага зохион байгуулна. Тухайлбал “W-мэдэхийг хүснэ
хүснэгтэнд ” гэсэн хүснэгтэнд бичигдсэн зүйлээ хэрхэн хэрэгжүүлсэн, хэрвээ
бүрэн хэрэгжүүлж чадаагүй бол яаж тодруулах, цаашид ямар сурвалж ашиглах,
хэрхэн ажиллах гэх мэт. “L-мэдэж авлаа” гэсэн хүснэгтэнд
бичигдсэн зүйлийн танин мэдэхүйн хийгээд прагтик ач холбогдлыг тодруулах зэрэгт энэхүү ярилцлагын гол зорилго орших учиртай.
-Хэрвээ багаар ажиллаж байгаа бол баг тус бүр өөрийн хийж
гүйцэтгэсэн ажлын талаар нийтэд мэдээллэнэ.
-Анги нийтээр зохион байгуулагдаж даалгаврыг гүйцэтгэсэн
бол эл хүснэгтийг багш самбарт буюу нийтэд үзэгдэхүйцээр хөтөлнө.
Ойлгомжтой болгох үүднээс нэгэн хувилбараар жишээлэн авч үзье.
Нийгмийн тухай
мэдлэг хичээлээр “Улс төрийн дэглэм”
гэсэн сэдвийг багш KWL-н аргаар зааж байна гэж үзье.
Багш энэ сэдвийг хэрхэн
судлах тухай сурагчдад танилцуулна.
Дараа нь дээрхи хүснэгтийг
өгүүлсэн дэс дарааллын дагуу бөглөх даалгавар өгч гүйцэтгүүлнэ.
K-мэднэ
|
-Тоталитар дэглэм
-Ардчилсан дэглэм
-Фашизм назизм
- гэх мэт
|
Ийнхүү тэдний
өмнөх мэдлэгийг сэргээн сануулсны дараа эл сэдвээр чухам юу мэдэхийг хүсч
байгаагаа томъёолох даалгаварыг сурагчдаар гүйцэтгүүлнэ.
W-мэдэхийг хүснэ
|
-Улс төрийн дэглэм гэж чухам юу болох
-Улс төрийн дэглэмийн ангилал
-Улс төрийн дэглэмийн сайн ба сул тал
-гэх мэт
|
Суралцагчид
багшийн тухайлан бэлдсэн бичвэр буюу
сурах бичгийн холбогдох хэсгийг уншина. Ингэхдээ тухайн үйл ажиллагаанд
зарцуулах хугацааг тодорхой хэлж өгөх ба өөрийн төлөвлөсөн тухайлвал:”W-мэдэхийг хүснэ” гэсэн хүснэгтэнд тодорхойлсон зорилгоо хэрэгжүүлэхэд голлон
анхаарах ёстойг сануулан хэлж өгөх учиртай. Уншиж дууссаны дараа сүүлчийн
хүснэгтийг бөглүүлнэ.
L-мэдэж авлаа
|
-Улс төрийн дэглэм гэдэг нь улс төрийн системийн бүтцүүдийн
тодорхой дэг журам бүхий харилцан холбоо түүнчлэн засаг төрийн эрх мэдлийг
хэрэгжүүлдэг арга, хэрэглүүр, эв дүйг хэлнэ.
-Улс төрийн дэглэмийг
ардчилсан ба ардчилсан бус гэж хоёр ангилдаг.
-Улс төрийн дэглэмүүд нь нэн эрт үеэс эхтэй бөгөөд цаг
хугацааны эргэлтэнд хувьсан өөрчлөгдөж шинэчлэгдсээр ирсэн. Улс төрийн
дэглэмүүд нь бүхий л улс оронд өөр өөрийн гэсэн үр нөлөө, ашиг хонжоо, алдаа
дутагдлыг авчирсан байдаг. Аливаа улс төрийн дэглэмийн ашиг болон дутагдалтай
талыг нь олж түүнийгээ зөв зүйтэй нэвтрүүлэх хэрэгтэй.
|
Дээрхи жишээний хувьд: Хичээлийн дараа мэдлэгээ бататгах
ярилцлагын үед зарим нэг сурагчид сайн ойлгоогүй буюу мэдэх гэсэн зорилт бүрэн
хангагдаагүй байвал энэ тухай хэрхэн мэдэж болохыг зааж тайлбарлан ном зохиол
санал болгоно.
No comments:
Post a Comment